Энхдөл - Сүүлчийн захидал mp3 ( RapidShare )

Дөлөө

Татах

Suulchiin zahidal
Enhdul
Миний хажууд чи жаргалтай байсан болохоор
Нүднээс чинь урсах нулимс үнэн байсан учраас
Хоолойд минь тулчихаад гарахгүй байна хонгор минь
Чимээгүйхэн чамаасаа би явлаа уучлаарай

Миний хайраа одоо битгий уйл
Тэнгэр дээрээс харахад надад хэцүү байна
Бурхан чи бид 2-ыг салгаснаас биш чи минь ямар ч буруугүй
Маргааш өглөө би нэгэн навчис болоод чинийхээ хажуугаар хийсэн буугаад
Амьдралын тэр сайхан гэрэл гэгээг чамдаа би чинь шивнэе дээ

Диваажин гэж байдаг юм байна
Дэргэдээс чин харж байна цугтаа байж чадахгүй нь
Чинийхээ залбирлаар би
Дэндүү жаргалтай хайрт минь

Зүүд нойронд чинь нэгэн од гэнэт харвах тэр одыг намайгаа гэж бодоод
Хамтдаа байсан өдрүүдийнхээ дурсамжийг дахин нэг санаарай
Нэгэн өглөөний цасан ширхэг болоод булбрай хацар дээр чинь хайлан нороод
Ярьдаг байсан тэр ирээдүйгээ дахин нэг ярилцая

Диваажин гэж байдаг юм байна
Дэргэдээс чин харж байна цугтаа байж чадахгүй нь
Чинийхээ залбирлаар би
Дэндүү жаргалтай хайрт минь

Сүүлчийн хэдэн үгээ чамдаа захидлаар илгээе
Сайхан амьдралыг олоод сэтгэл өөдрөг амьдар
Сартай тэнгэр лүү харах болгондоо
Сэмхэн миний тухай бодоорой
Алсаас харан хайрлах ёстой л юм байлгүй
Амталж үзсэн хайр минь ганцхан чи л байсан
Түшиг болон чамдаа нууцхан туслаад
Эндээс би чинь харан сууна

Диваажин гэж байдаг юм байна
Дэргэдээс чин харж байна цугтаа байж чадахгүй нь
Чинийхээ залбирлаар би дэндүү жаргалтай

Диваажин гэж байдаг юм байна
Дэргэдээс чин харж байна цугтаа байж чадахгүй нь
Чинийхээ залбирлаар би дэндүү жаргалтай хайрт минь

 

Сэтгэгдэлүүд:

1. anuka (зочин) | 2009-10-01 11:25:29
yoo tastsan
~thankyoo bbe!!!

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.