ОХУ-ын Магаданы шинжлэх ухааны академийн Мирослова Деренкогийн удирдсан хэсэг эрдэмтэн Чингис хааны хромсомын ул мөр Евро Азийн нутаг дэвсгэрт суурьшсан хорь гаруй угсаатны удамшилд хадгалагдан үлдсэнийг илрүүлсэн байна. Түүний зоригт дайчид Хятад, Иран, Пакистан, Солонгос, Өмнөд Оросыг байлдан дагуулах үедээ бэлгийн дарангуйлалаараа ч алдаршиж байв.
Орчин үеийн удам зүй судлаачид Чингис хааны удмынхан олон зуун, мянган бүсгүйг өвөртөө эзэгнэж, үр удмаа үлдээсэн хэмээн нотолж байна. Тэрбээр ялалт байгуулсныхаа дараа ялагдсан талын хамгийн царайлаг сайхан бүсгүйчүүдээ өгөх зарлиг буулгадаг байв. Түүний ахмад хүү Зүч эцгээсээ дутахгүй, 40 хүүтэй байсан. Ач хүү Хубилай нь Хятадыг эзлэн түрэмгийлж байхдаа олон тооны татвар эмтэй байсан бөгөөд хууль ёсны 22 хүүтэй байжээ. Эцгээс хүүд дамждаг У хросомыг судлах явцад эрдэмтэд өнөө үед монголын их эзэн хааны 16 орчим сая үр удам дэлхий даяар цацагдсан болохыг тогтоосон байна.
Эрдэмтдийн тооцоолсноор аугаа их хаан 300 жилийн дараа таван сая үр удамтай, 800 жилийн дараа улам олон болох магадлалтай ажээ. Судлаачид эхлээд өнөөгийн монголын хоёр мянга орчим оршин суугчдын, дараа нь азийн зарим орны хүмүүсийн ДНК-г судалсны үндсэн дээр энэхүү тоон үзүүлэлтийг гаргасан байна. Судалгаанд хуучин Монголын эзэнт гүрний нутагт суурьшиж байгаа 18 угсаатны бүлэгт хамрагдах 1500 орчим эрэгтэйг хамруулжээ. Оросын хүн амын дунд "Чингисийн цустай хүмүүс" алтайн казахуудын 8,3, Буриад, Тува, Халимагийн 1,7-3,4 хувийг эзэлдэг аж.
Удам зүй судлаачид Чингис хаанаас өөр асар олон тооны хүнийг нэгэн удам угсаа болгосон хүн дэлхийд хаана ч байхгүй гэдэгт итгэлтэй байгаа аж гэнэ. Дээрх судалгааг орос, польшийн эрдэмтэд гурван жилийн өмнөөс эхэлсэн байна.
Блогийн нүүр » Чингисийн үр сад 16 сая хүрлээ
2009-07-19 17:09:47

Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: