Та бидний дунд хэдийнээ нэрт гарж брэнд нэр зүүсэн асар олон брэнд байдагыг та бүхэн мэдэж байгаа. Тэгвэл 2009 онд дэлхий дээр хамгийн шилдэг буюу хамгийн үнэтэй 30 брэнд-д ямар ямар брэнд орсоныг хамтдаа сонирхоцгооё. Мэдээж 1-р байранд та бидний өдөр тутам амныхаа цангааг гаргадаг Кока кола орсон байгаа. За сонирхоод үзээрэй.

1. Coca-Cola: Зах зээлдэх үнэ нь 3%-аар багассан ч 65.3 тэрбум долларын үнэтэйгээр 1-р байраа хадгалж чаджээ.
2. Microsoft: Зах зээлдэх үнэ нь 58.7 тэрбум доллар
3. IBM: Компьютэрийн салбарын томоохон төлөөлөгч болох IBM нь 57тэрбум долларын үнэтэйгээр 3-рт бичигдэж байна
4: General Electric: Төрөл бүрийн салбарт үйл ажиллагаа явуулдаг дэлхийн томоохон компаниудын нэг болох GE-ийн зах зээлдэх үнэ нь 51.5 тэрбум доллар
5 . Nokia: Финляндын нэр нүүр болсон гар утасны үйлдвэрлэгч энэ жил нэг шат ахин 5-рт бичигдэж байна. Брэндийн зах зээлдэх үнэ 33.7 тэрбум доллар
6: Toyota: Отомотив секторын тэргүүлэгч компанийн брэндийн үнэ нь 32 тэрбум доллар
7. Intel: Компьютерийн эд анги үйлдвэрлэгч нь энэ жил 2 байр хойшилж 7-рт бичигдэж байна. Зах зээлдэх үнэ нь 31 тэрбум доллар
8. MC Donalds: Түргэн хоолны салбарын тэргүүлэгчийн зах зээлдэх үнэ 29.4 тэрбум доллар
9. Disney: Энэ жил брэндийн зах зээлдэх үнээ 5%-иар нэмэгдүүлэн 29.2 тэрбум доллар болгосон ч жагсаалтанд 1 байр хойшилсон байна
10. Mercedes Benz: Дэлхийн хамгийн үнэтэй 10дахь брэндийн үнэ нь 23.5 тэрбум доллар
11. CitiGroup: Америкийн санхүүгийн салбарын хамгийн том нь болох Citigroup-ын зах зээлдэх үнэ нь 23.4 тэрбум доллар
12. Hewlett Packard: Компьютэрийн эд анги үйлдвэрлэгчийн зах зээлдэх үнэ нь 22.2 тэрбум доллар
13. BMW: Люкс автомашин гэхээр хамгийн түрүүнд санаанд орох брэндүүдийн нэг бол яах аргагүй BMW юм. BMW энэ жил 2 шат ахин 13-рт бичигдэж байна. Брэндийн үнэ нь 21.6 тэрбум доллар
14. Marlboro: Тамхиний хамгийн том үйлдвэрлэгч нь энэ жил 21.3 тэрбум долларын үнэтэйгээр 2 шат буун 14-рт бичигдэж байна.
15. American Express: Санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг компанийн зах зээлдэх үнэ нь 20.8 тэрбум доллар
16. Gillete: Брэндийн зах зээлдэх үнэ нь 20.4 тэрбум доллар
17. Lous Vuitton: Брэндийн зах зээлдэх үнэ нь 20.3 тэрбум доллар
18. Cisco Systems: Компьютэрийн салбарт үйл ажиллагаа явуулдаг компаний брэндийн үнэ нь 19.1 тэрбум доллар
19. Honda: Брэндийн зах зээлдэх үнэ нь 18 тэрбум доллар
20. Google: Интернет хэрэглэгчидийн сайн мэдэх Google энэ жил 4 шат ахин 20-рт бичигдэж байна. Том амжилт шүү. Брэндийн зах зээлдэх үнэ 17.8 тэрбум доллар
21. Samsumg: Хэрэглээний цахилгаан бараа үйлдвэрлэгч болох Samsumg нь 16.8 тэрбум долларын үнэтэйгээр жагсаалтанд 21-т бичигдэж байна
22. Merill Lynch: Энэ жил 1 шат буун 22-т орж байна. Брэндийн зах зээлдэх үнэ нь 14.3 тэрбум доллар
23. HSBC: Английн хамгийн том банк энэ жил 5 шат ахижээ. Брэндийн зах зээлдэх үнэ нь 13.5 тэрбум доллар
24. Nescafe: Брэндийн зах зээлдэх үнэ нь 13 тэрбум доллар
25. Sony: Брэндийн зах зээлдэх үнэ нь 12.9 тэрбум доллар
26. Pepsi: Удааны салбарын 2 номер болох PEPSI-ийн зах зээлдэх үнэ нь 12.9 тэрбум доллар
27. Oracle: Програм хангамжийн тэргүүлэгч компаниудын нэг болох Oracle-ийн зах зээлдэх үнэ нь 12.5 тэрбум доллар
28. UPS: Ложистикийн салбарт үйл ажиллагаа явуулдаг UPS дэлхийн хамгийн үнэтэй 28 дахь брэнд. Зах зээлийн үнэ нь 12.3 тэрбум доллар
29. Nike: Брэндийн зах зээлдэх үнэ нь 12 тэрбум доллар
30. Budweiser: Брэндийн зах зээлдэх үнэ нь 11.6 тэрбум доллар

Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: