"Зомби" номны хэсгээс...

http://wifi-pirate.com/wp-content/uploads/2009/04/Zombie.jpgЭнэ ном бол сэтгvvлзvйн эрэн сурвалжилсан бvтээл бєгєєд нууц ангиллаас гаргасан материалууд, шинжлэх ухааны судалгаа шинжилгээний vр дvн, дуулиант явдлууд зэрэг дээр vндэслэн орчин vеийн хvн хэрхэн зомби болж буйг, хvмvvсийн ухамсрыг удирдах ажил ямар тvвшинд хvрснийг, психотрон зэвсгийн аюулын тухай баримттай єгvvлснээрээ онцлог юм.

ПЕНТАГОНЫ МЄРЄЄДЄЛ
Америкийн "Майкровей ньюс" сэтгvvлийн редактор Луис Слизен "Хvний бие махбодь бол цахилгаан химийн систем юм. Тvvнд нелєєлдєг тєхєєрємж аль хэдийн бvтээгдсэн. Манай єндєр технологийн оронд ийм тєхєєрємжийг цэргийнхэн сонирхохгvй байж чадаагvй нь мэдээж. Энэ салбарын ажил 30 гаруй жил явагдаж байгаа бєгєєд нууцлалын хєшгєєр хаалттай байдаг. Хэд хэдэн дээд сургуулийн лаборатори, цэргийн судалгаа шинжилгээний таван тєв vvгээр оролдож байна. Пси-зэвсэг бvтээхийн тєлєє багагvй мєнгє хуваарилдаг. Тухайлбал, АНУ-ын цэргийн хvчний цахилгаан-химийн лаборатори ойрын таван жилд пси-зэвсэгт 100 сая гаруй доллар зарцуулахаар тєлєвлєж байна" хэмээн бичжээ.

100 сая доллар. Тоймгvй их мєнгє. Хvмvvст шууд болон нэлээд хол зайнаас нєлєєлєх боломжтой тєхєєрємж бvтээх ажлын анхдагчдын нэг нь Мэриленд мужийн Бетесде дэх радиобиологийн хvрээлэн юм. Эдгээр туршилт 1965 онд эхэлсэн ч хvний тархи оюун руу захирамж илгээн vйлдлийг нь удирдах чадвартай бичил долгион цацруулагч тусгай vvсгvvрvvдийг бvтээсэн 1980 онд л эрдэмтэд харагдахуйц vр дvнд сая нэг хvрчээ. Тэгэхдээ энэхvv удирдлагын тєхєєрємж нь хэмжээний хувьд єчvvхэн бєгєєд нэг цэгээс нєгєєд шилжvvлэхэд амархан. Цэргийн техникийн энэ гайхамшгийг импульс-долгионы миотрон гэж нэрлэдэг. Цацрагийн хvн рvv ойрын зайнаас шууд чиглvvлэн илгээвэл тvvний хvсэл зоригийг шууд мохоон дарж эсэргvvцэх чадваргvй болгож чадна. Цэргийнхэн энэ тєхєєрємж ихээхэн ирээдvйтэй гэж vзэж байгаа аж. Тэд бослого дарах, алан хядагчидтай тэмцэхэд энэ тєхєєрємжийг ашиглахаар тєлєвлєж байна.
Америкт олон жилийн турш МК-Ультра гэх нууц хєтєлбєрийн судалгаа хийгдэж байна. Эдгээр туршилтын зорилго нь нам давтамжаар vйлчлэх психотрон vvсгvvр бvтээх явдал юм. Онолын хувьд тийм нам давтамжийн тєхєєрємж хvмvvсийн vйл хєдлєлийг хєтєлбєрчлєх ёстой.

МК-Ультра хєтєлбєрийн эцсийн vр дvн нь биоробот бvтээх явдал байх ёстой. Энэ тєхєєрємжийг "Ардын сvм" сектийн гишvvд дээр туршжээ. Vнэнийг ухсан нэгэн сенаторыг тус сектийн алуурчид алжээ. Алуурчдын vйлдлийг нам давтамжийн vvсгvvрээр удирдсан байна. Арван жилийн ємнє Хан-тингтоны шинжлэх ухааны тєвд инфра авианы акустик vvсгvvр зохион бvтээж чадсан байдаг. Цэргийнхэн vvнийг мєн ирээдvйтэй гэж vзэж байгаа юм. Vvсгvvр хvний бие махбодийн дотоодод резонанс vvсгэгч долгион бий болгодогт хэргийн учир байгаа билээ. Хэрвээ тийм vvсгvvрийг дайны vед ажиллуулж дайсныхаа цэргvvд рvv чиглvvлбэл тэд євдєлт мэдэрч, єєрийн vйлдлээ хянах хяналтаа алдана. Vvсгvvрийг Педлтоны талбай дээр нэгэнт туршчихаад байна. Цэргийнхний мэдээлж буйгаар vр дvн нь хангалттай сайн байжээ.

Нэгэн цагт агуу том нууц туршилтын хэсэг нь болж байснаа олон америк хvн одоо хvртэл мэддэггvй. Туршилтын тухай бvх мэдээ баримтыг тухайн vедээ нууц албадын архиваас авсан байдаг. Сенатын хурлын тэмдэглэл, янз бvрийн байгууллагын тайлан л vлдэж хоцорсон нь vнэн. Сенатын хуралдаан дээр 1977 онд адмирал Стенсфильд Тернерийн тавьсан илтгэл албан ёсоор хэвлэгдсэнийг яах юм бэ? ТТГ "Хоригдлууд, сэтгэл мэдрэлийн євчтєнvvд, хорт хавдраар євчлєгсєд, тэр бvv хэл Нью-Йорк, Сан-Франциско болон бусад хотуудын цэнгээний газруудын байнгын зочин, юу ч мэдэхгvй хvмvvс гээд асар олон америк хvн дээр "тархи угаах" туршилт хийсэн, хийж ч байгааг" адмирал тэр vед илэн далангvй хvлээн зєвшєєрсєн байдаг. Заримыг нь хар тамхи, ЛСД, психотронын бусад эмээр тарьж байлаа. Тусгай албадын зорилго нь тархийг хєтєлбєрчлєх технологийг хvмvvсийн эрvvл мэндийг гарздаад ч хамаагvй нэвтрvvлэх явдал байлаа. Туршилтад єртєгсєд єєрийнх нь хvсэл зориг, єєрийгєє хамгаалах зєн билгийнх нь эсрэг дурын vvргийг гvйцэтгэхээр хэмжээнд хяналт тавьж чадахыг цэр-гийнхэн мєрєєдєж байлаа.

Янз бvрийн цацрагийн бай нь зєвхєн цэргvvд бус, эгэл жирийн иргэд ч болсоор байна. Уг асуудлын судалгаанд он жилvvдийг элээсэн Уолтер Боуард энэ тухай "ТТГ хvний ой ухаан, сэтгэлийн зориг, санамжийг хянахын тулд 35 гаруй жил нууц ажил хийж байна. ТТГ-ын тусгай лабораторийн ажил, тvvний дор хєлслєгдсєн хувийн хvрээлэнгvvд, шорон, галзуугийн эмнэлгvvдийг санхvvжvvлэхэд хэн ч тоолж vзээгvй сая сая доллар зарцуулагдсан. Огт ажиг сэжиггvй мянга мянган жирийн иргэд туршилтын далайн гахайны vvрэг гvйцэтгэсэн" гэж бичсэн байна.

Харамсалтай нь энэ бол санаанаасаа зохиосон зvйл биш. Америкчууд ЗХУ-аас маш их айж байлаа. Хvйтэн дайны vеэр ЗСБНХУ-д психотронын нэн хvчирхэг цацруулагчид зохион бvтээж буй талаар цуу vг явдаг байлаа. Тэгэхээр єєрийн гэсэн психотронын зэвсэгтэй болох туршилтад тэрбум тэрбум доллар зарцуулсан нь санамсаргvй хэрэг биш билээ. Туршилтынхан дунд хэн ч танихгvй жирийн америк иргэн ч, алдартнууд ч бай¬лаа. Жишээ нь, дэлхийн хоёрдугаар дайны vед киноод байсан америкийн жvжигчин Кинди Жонсод тийм ч хєгжилтэй биш тавилан оногдсон юм.

Тусгай албад Кинди Жонсыг "туршилтын загвар" болгон ашиглажээ. Тvvний биеэ авч явах байдал нэг л хачин болсныг хамгийн эхлээд хамгийн дотнын хvн болох нєхєр нь анзаарчээ. Тэрээр ховсын арга мэддэг байсан бєгєєд нэг удаа бvсгvйг ховсдож далд ухамсрыг нь жаахан "ухтал" аймшигтай зvйлс илрэв. Тvvний эзгvйд гэрт нь нэгэн "эмнэлгийн офицер" ирж, бvсгvйд "эмин дэм" тогтмол шахдаг байж. Энэ офицерийн харагдах байдлыг Кинди санахгvй байлаа. Нєхєр нь эмэгтэйн далд ухамсарт гvнзгий нэвтрэх тусмаа улам бvр цочирдов.

Кинди ямар нэгэн фермийн газарт байрласан алан хядагчдад зориулсан тусгай лагерьт суралцсан, тэнд тvvний ой санамжийг арчиж, Арлен Грант гэдэг шинэ нэр єгсєн нь тодорхой болов. Энэ лагерьт Кинди дээр янз бvрийн туршилт хийжээ. Нэг удаа ТТГ-ын ажилтнуудад vзvvлэх ажиллагаа болсон байна. Кинди-Арленийг ширээн дээр хэвтэхийг тушаагаад нvцгэн биен дээр нь лаа асаажээ. Туршилт эхлэхийн ємнє офицер "Арлен, чи євдєлт мэдрэхгvй" гэсэн чиг єгсєн байна. Бvсгvй євдєлт мэдэрсэнгvй. Vзvvлбэр амжилттай болсон бололтой. Яагаад гэвэл Киндиг дараа нь ТТГ-ын тусгай ажиллагаанд ашиглажээ. Тvvнийг тусгай элч болгосон бєгєєд тvр хугацаагаар Арлен Грант болсон тэрбээр дэлхийн янз бvрийн газруудад нисэн очиж байлаа. Даалгавар гvйцэтгэсний дараа Арлен алга болж, єєрийн аяллын талаар юу ч vл мэдэх Кинди эргэн биедээ орно.

Нэлээд удаан хугацаанд энэ байдап vргэлжилжээ. Киндигийн шаардлага байхгvй болсон цагт тэд тvvнийг устгахаар шийдэв. Тvvнийг кодолсон нууцад нь хэвтэрч чадсан нєхєр нь тvvний амийг аварчээ. Тусгай албад "хориотой" технологи ашиглаж байсантай холбоотой нууцын хєшгийг сєхсєн олон нийтлэл сvvлийн vед гарлаа. Америкийн тэнгисийн цэргийн хvчний ахмад, сэтгэл зvйч Томас Нейрат Неаполь дахь АНУ-ын анагаахын бvсийн тєвд алба хаажээ. Ослод НАТО-гийн нэр дор болсон "Бухимдал ба тvгшvvрийн тvвшин" бага хурал дээр илтгэхдээ Нейрат АНУ-ын тэнгисийн цэргийн хvчин алуурчдыг хєтєлбєрчлєх туршилтад оролцсоныг хvлээн зєвшєєрсєн байдаг.

Нейрат "АНУ-ын тэнгисийн цэргийн хvчний сэтгэлзvйчид алуурчин болгох хvнийг сэтгэлзvйн тєлєв байдал, зан чанарыг нь vндэслэн сонгодог. Тэднийг шумбагч онгоц, шvхэрчдийн дундаас олох нь элбэг. Сонжоог давж тэнцэгсэд Калифорни мужийн Сан-Диего дахь америкийн тэнгисийн цэргийн хvчний сэтгэл мэдрэлийн лабораторид дамжаа дvvргэдэг" гэж мэдээлсэн байна.

АНУ-д итгvvлэгт автах босгыг намсгах талаар ажиллаж байв. Vvний тулд хvний сэтгэлийн зоригийг мохоон устгагч мансууруулах бодисуудыг бvтээжээ. Туршилтын "туулайнууд"-ыг шоронгоос сонгож, эсвэл юу ч vл сэжиглэсэн оршин суугчдыг ашигладаг байв. Заримдаа онцгой найрлагатай ундаа, чихрийг vнэгvй тараах "рекламны ажиллагаа" зохион байгуулна. Туршилтад янз бvрийн тvвшний иргэд хамрагдаж байсан ч vр дvнг нь мєрдєхєд амархан жижиг хотынхон илvvтэй єртдєг байв. Оюутны хотхон, цэргийн хуаран туршилт хийхэд хамгийн тохиромжтой гэж vргэлж тооцогддог.

Сэтгэгдэлүүд:

Одоогоор сэтгэгдэл бичигдээгүй байна. Та бичвэл анхных нь болно.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.