15 настай охин дэлхийн дээд амжилт тогтоов

 

15 настай охин дэлхийн дээд амжилт тогтоовКанадын 15 настай тамирчин охин Аманда Ризон мэлхий сэлэлтийн 50 метрийн зайд дэлхийн шинэ дээд амжилт тогтоожээ. Тэрбээр дэлхийн аваргын урьдчилсан шатны тэмцээнд 30.23 секундийн амжилт үзүүлж, дэлхийн гурван удаагийн аварга, Австралийн Жейд Эдмистоуны рекордыг 0.08 секундээр ахиулсан байна.

Ризон 2008 онд залуучуудын дэлхийн аваргаас хүрэл медаль хүртэж байсан бөгөөд энэ оны хоёрдугаар сард 30.94 секундээр өөрийн улсын шинэ дээд амжилтыг тогтоож байжээ.

Усан спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 19-нөөс наймдугаар сарын 2-ны хооронд Италийн Рим хотод болно.

Сэтгэгдэлүүд:

1. forever | 2009-07-11 20:40:34
15 настай гэхэд 30тай юм шиг харагдаж байна шд. Гэхдээ л мундаг юмаа...

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.