Испаний Барселона клубын ерөнхийлөгч Хуан Лапорта Валенсиа клубын довтлогч Давид Вияа-г 40 сая еврогоор худалдан авах болсоноо мэдэгдлээ.
Энэ зуны гол “наймаа”-нуудын нэг Испаний шигшээ багийн довтлогч 27 настай Вияа -гийн үнийг хэтэрхий өндөр байна гэснээр Реал Мадрид өрсөлдөөнөөс гарсан бол Челси, Манчестер Юнайтед зэрэг багууд түүнийг авахаар үргэлжлүүлэн хөөцөлдсөөр байсан юм.
Гэхдээ Давид Вияа багаа орхихоор бол Испанидаа үлдэх сонирхолтой байгаагаа илэрхийлж байсан билээ.
Барсагийн ерөнхийлөгч Лапорта “Бид түүний төлөө тун сайн санал өгсөн. 40 сая еврогоос 50 сая хүртэл өсөхөөр” гэж хэлсэн бөгөөд Францын Франк Рибери-г авахаар оролдож байгаагаа талаараа “Бид түүнийг боломжийн үнэээр авахаар сонирхож байгаа. Гэхдээ Баерн түүнийг зарахыг хүсэхгүй байгаа. Тэд зарахыг хүсээд, бид авахыг хүсвэл энэ боломжтой. Гэхдээ багийн хувьд зүүн болон төвийн хамгаалагч, хагас хамгаалагч, довтлогчийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгаа” гэжээ.
Блогийн нүүр » Барселона Давид Вияаг авахаар боллоо
2009-07-10 17:05:51

Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: