2009-07-07 14:51:54
Холливудын хамгийн сайхан залуусын нэг болох Том Круз 47 нас хүрлээ. Тэрбээр төрсөн өдрөө Австралийн Мельбурн хотноо гэр бүлийнхэнтэйгээ буюу эхнэр Кэти Холмес, гурван настай Сури охинтойгоо тэмдэглэн өнгөрүүлжээ.
Крузийн гэр бүлийнхэн тусгай зочны суудлаас хөлбөмбөгийн тэмцээн үзэж, Мельбурн хотын амьтны хүрээлэнгээр зугаалсан гэнэ.
Хосууд мөн төрсөн өдөр тэмдэглэхээс хоёр хоногийн өмнө “Jersey Boys: The Story Of Frankie Valli & The Four Seasons “ хэмээх тайзны бүтээлийг “Princess Theatre” театрт үзэж сонирхсон байна.
Жүжигчин Кэти Холмес одоогийн байдлаар Мельбурн хотод “Don’t Be Afraid Of The Dark “ хэмээх аймшгийн кинонд тоглож байгаа юм.

Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: