Катерин Жексон хүүгийнхээ өв хөрөнгийг эзэмшихээс татгалзлаа

 Попын хаан Майкл Жексоныг нас барсны дараа хүүхдүүд нь хэний асрамжинд очих, эд хөрөнгийг нь хэн албан ёсоор захиран зарцуулах эрхтэй болох вэ гэсэн асуулт тавигдаж байсан билээ.

 Харин нэрт дуучны 80 настай эх Катерин Жексон ач нараа асрамжлан халамжлах, хүүгийнхээ эд хөрөнгөний албан ёсны эзэмшигч болохоор Лос Анжелесийн дээд шүүхэд өргөдөл гаргаад байсан юм

Тэрбээр  саяхан попын хааны хөрөнгө эзэмшигч болохоос татгалзсанаа мэдэгдсэн байна. Эд хөрөнгийн эзэмшигч болохоос татгалзсан ч ач нараа асрамжлан хамгаалах үүргээсээ буцаагүй байна.

2002 онд бичиж байсан Майкл Жексоны гэрээслэл ёсоор бол тэрбээр хүүхдийнхээ асрамжлагчаар ээжийгээ хэмээж байсан бөгөөд ээж нь хүүхдүүдийг нь асрамжилж чадахгүй тохиолдолд өөрийн найз дуучин Дайна Росст энэхүү эрхийг шилжүүлнэ гэдгээ мэдэгдсэн байсан юм. Харин эд хөрөнгийн хувьд Майклийн хуулийн зөвлөхүүд болох Жон Бранка, Жон Маклэйн нарын нэр дээр байдаг ажээ. Ирэх  наймдугаар сарын 3-ны өдөр попын хааны эд хөрөнгөнд эзэн суух хүний нэрийг шүүх зарлах юм.

Ач нараа асрамжлах түр эрхийг аваад байгаа Катеринд шүүхээс албан ёсоор асрамжлагч болох эрхийг нь энэ сарын сүүлээр олгох бөгөөд дуучны том хүүхдүүд болох Принц Майкл, Парис нарын эх, Майкл Жексоны экс гэргий Дебби Роу хүүхдүүдээ өөр дээрээ авах талаар хэвлэлээр мэдэгдээд байгаа билээ. Гэхдээ түүний хийсэн мэдэгдлүүдээс харахад тэр үнэхээр хүүхдүүдээ авахыг хүсч байгаа эсэх нь тодорхойгүй, туйлбаргүй байгаа юм. Майкл Жексоны сувилагч байсан тэрээр хуучин нөхрийнхөө оршуулгад оролцохгүй гэдгээ мэдэгдсэн байна.

Сэтгэгдэлүүд:

Одоогоор сэтгэгдэл бичигдээгүй байна. Та бичвэл анхных нь болно.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.