Поп хааны шарилыг шилэн хоргонд байрлуулна

new photoДэлхийн попын хаан Майкл Жексонтой салах ёс хийх vйл ажиллагаа єнєєдрєєс эхлэн ням гаригийг хvртэл vргэлжилнэ. Санта Барбарад орших тvvний “Неверлэнд” эдлэнд хэдэн зуун мянган шvтэн бишригчид нь очиж хайртай дуучныгаа сvvлчийн замд нь vдэх тухай мэдээллийг дуучны гэр бvлийнхэн няцаасан билээ.
Харин тэд энэ vйл ажиллагааг Лос Анжелосын “LA Coliseum” цэнгэлдэх хvрээлэнд явуулахаар удирдлагуудтай нь ярилцсан ч энэ талаар нийтэд мэдэгдэл хийгээгvй аж. Ямартай ч алдарт дуучны шарилыг шилэн хоргонд байрлуулан, цагаан єнгийн сvйх тэргэн дээр байрлуулах гэнэ. Шvтэн бишрэгчид нь шарилд хvрэн, хvндэтгэл vзvvлэх боломжтой аж. Попын хааныг эцсийн замд нь vдэх ёслолын ажиллагааг телевизээр шууд нэвтрvvлнэ. Энэхvv vйл ажиллагаанд АНУ-ын Ерєнхийлєгч Барак Обама, Их Британийн домогт дєрвєл “Битлз” хамтлагийн гишvvн асан Пол Маккартни, Элтон Жон, Мадонна, Элизабет Тейлор, Маклей Калкин болон бусад алдартнууд оролцох юм. Ємнє нь Майкл Жексон 1992 онд бичиж байсан нэгэн тэмдэглэлдээ єєрийнх нь оршуулгын ёслол урлагийн ертєнцийн хаан шиг томоохон шоу байхыг хvсч буйгаа бичиж байсан тухай тvvний дvv Жанет Жексон ярьжээ.

Сэтгэгдэлүүд:

Одоогоор сэтгэгдэл бичигдээгүй байна. Та бичвэл анхных нь болно.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.