Радарт илэрдэггүй нисэх онгоц Гитлерийг ялалтад хүргэх байжээ.

«Хортен 229» байлдааны нисэх онгоц Адольф Гитлерийн удирдсан дайныг ялалтад хүргэж болох гайхалтай зэвсэг байжээ. Америкийн агаарын хүчний одоогийн «В-2» нисэх онгоцтой адил «Хортен 229» байлдааны нисэх онгоц нь радарт илрэхгүй нисэх чадвартай байжээ.
Харамсалтай нь Герман улс 1945 оны тавдугаар сард ялагдал хүлээхийн өмнө «Хортен 229» байлдааны нисэх онгоцыг олноор нь үйлдвэрлээгүй байв. Дайны дараа америк мэргэжилтнүүд уг онгоцны эд ангийг нутагтаа авчирч, В-2 бөмбөгдөгч онгоцоо бүтээсэн аж. Грумман корпораци нь Германы нисэх онгоцны загварт тулгуурлан өөрсдийн хөрөнгөөр шинэ төрлийн нисэх онгоц бүтээсэн байна.
«Хортен 229» байлдааны нисэх онгоц нь дэлхийн II дайны үеэр Британийн эзэн хааны агаарын хүчний радарт илрэхгүйгээр Английн сувгийн дээгүүр нислэг хийж байжээ. Тухайн үеийн шинэ технологи бүхий энэ онгоцоо германчууд хэтэрхий хожимдсон үедээ бүтээсэн аж.

Сэтгэгдэлүүд:

Одоогоор сэтгэгдэл бичигдээгүй байна. Та бичвэл анхных нь болно.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.