Криштиану Роналду, Карлос Тевез нарыгаа үдээд байгаа Манчестер Юнайтед энэ зуны анхны шинэ тоглогчоо авлаа.
Сэр Алекс Фергюсон 23 настай Эквадор тоглогч Антонио Валенсиаг Уиган багаас 16 сая фунтээр авч, 4 жилийн гэрээ хийв.
Валенсиа Манчестер Юнайтедийн албан ёсны сайт www.manutd.com-д ярилцлага өгөхдөө “Манчестер Юнайтедэд нэгдэх нь мөрөөдөл минь биелж байгаа хэрэг” гэсэн байна. “Би Уиганд сайхан байсан. Гэхдээ том амжилт, ялалтын төлөө тоглох боломж одоо гарч ирлээ. 76 000 үзэгчдийн өмнө, Уэйн Руни, Рио Фердинанд, Райн Гиггз зэрэг тоглогчидтой цуг тоглох нь гайхалтай байх болно. Энэ мөч эхлэхийг би хүлээж чадахгүй нь” хэмээн тэр үргэлжлүүлж.
Фергюсон Валенсиг Уиганд орсноос нь хойш буюу 2 жилийн өмнөөс л ажиглаж, судалж байснаа хэлсэн байна.

Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: